Гурван өдөр оройтож гэртээ орж ирвээ. Гэхдээ эцэг эхийн хэнч үнэрлэж, үгэлсэнгүй. Энэ амжилтанд хүрэхийн тулд таван жил дадлагажсан гэхүү дээ. Анх 12 гээд гэртээ ирж байхдаа замдаа үхтлээ юу гэж тайлбайрлахаа зохиож бодон зүрхээ салгалуулж байж билээ. Бурханд хүртэл залбирч байсан болохоор бас загнуулаагүй л дээ. Яах аргагүй л тэрнээс хойш 5 жил оройтох шалтаг гараад байгаа юм чинь. Энэ яг удамшил байхаа. Ээж гэж нэг хүн ажил нь сайхан оройтно шүү дээ. Тэгээд би шийр алагтаад бас гэртээ гэгээтэй байхад орж чаддаггүй талтай. Шөнө явдаг болохоор гэртээ харих замд байдаг байшингуудын өнгө ямар байдгийг мэдэхгүй гэрээ хүнд зааж өгч чаддаггүйн гэж худлаа яриад ч яахав. Нээх өнгөтэй сайхан байшингууд үнэндээ байдаггүйн. Эвгүй газар амьдардаг ч гэсэн гэгээн өдөр явахаар айгаад шөнө дөлийн цагаар ширүүн ширүүн алхаад явахаар айдас ч төрдөггүй юм. Нэг өвлийн шөнө 4 цагийн үед нохойд дайруулсныг эс тооцвол хэнээс ч айхгүй гэдгээ мэдсээн ккк. Багадаа нохойд аймар уруулаад угаасаа айдаг болцийн. Нохой ч муухай зөн совинтой амьтан шүү. Айж байгаа над руу л дайрна. Эзэндээ л үнэнч харагддаг хүний сайн анд болж чадах амьтан ч надад нохой их заваан санагдаад шижиг хүргээд байдгийн. Муур бол эхэмсэг өөртөө арчаатай болохоор юм маллах дургүй надад харагдаж л байвал болмоор санагдаад нэг удаа тэжээх гэж оролдсон шүү. Тас хар өнгөтэй хөөрхөн жоохон амьтаас манай гэрийнхэн шижиглээд хар усан бороотой шөнө бид 2-г хөөгөөд гаргасан удаатай шүү.
Tuesday, September 20, 2011
Шөнийн амьдрал
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment