Dairy

Thursday, May 26, 2011

Дэлхийн өвчин

2012 онд дэлхийн сүйрэл ирэх гэж байгаа мэт хаа сайгүй байгалийг гамшигууд нүүрлэж айдас төрүүлэн байна. Хүн биеээ тордож байхгүй бол өвчинд нэрвэгдэж доройтон сүйрдэг билээ. Өөрийн гэсэн хүмүүс л анхаарал тавиж, эцэг эх үглэн байж, өдийг хүрсэн билээ. Гудамжинд амьдрах нэгэн төрлийн хотын иргэдийг бид сайн мэднэ. Архинд орж, хог түүж, аймшигтэй үнэр ханхлуулан явах тэд яагаад ийм болсон бэ? ...

Буруу хооллосноос болоод ходоод нь өвддөг болсон гэж болоё! Түүнийгээ тоолгүй явсаар махан биеийн хүсэлдээ автан хороор өөрийгөө тэжээсээр дотроо хорхой үржүүлж байгаагаа харч чаддаггүй болохоос харшилдан буй шинж тэмдэгийг л мэдрээд байж байна. Гэхдээ бидэнд арга бий. Эмчин очоод үзүүлээд эм тариагаар аргалуулж болно. Гэтэл хүнээс бусад нь яах вэ? Амьгүй дэлхий маань яах вэ? Дэлхий дээр хорхой шиг үйрлээд амьдрах орчиноо талхалан буй хүн төрөлхтөн өвчиний нян адил амьдарч байна.

Шүдийг хорхой цоолон өвтөгөхөд шууд оо түрхэж, эм зууж арга хэмжээг авч эхэлдэг. Маргааш нь эмч дээр очоод өрөмдүүлж ломбо тавиулаад зовлонгоосоо салчихна. Тэр хорхойнууд өчүүхэн жижигхэн хэрнээ хор хөнөөл асар их. Дэлхийг холоос харахад дээр нь амьдрах хүн төрөлхтөн харагдана гэж үү? Гэхдээ л хүн өөрөө дэлхийг сүйрүүлж цоолж, доош ухаж дэлхийн эд эсээр хэрэггүй хог болгон эдэлж хэрэглээд хаяж бохирдуулсаар байгаа. Дэлхийд эмч байгаа болов уу? Өнөөдөр өвчинөө дарах гэж салхи шуурга, цас бороог илгээн аргалаж байгаа ч маргааж ор мөргүй болтол нь өөрийгөө эмчлүүлчих болов уу? Дэлхий биднийг өөрийнхөө эд эс болгон бүтээсэн. Удаад ирэхээрээ хорт хавдар болчихсон эрхтэндээ мэс засал хийгээд бүгдийг нь аваад хаячихвий дэ!!!

Sunday, May 22, 2011

001

Элчингийн ярилцлаганд ороод тэнцээгүй гээд ярихаар нь би итгэсэнгүй. Учир нь дандаа өөртөө итгэлтэй, хүссэн бүхнээ авч чаддаг охин. Багийн нэг их ухаантай биш ч амьдарлыг мэдрээд өрсөж хөдлөөд байдгийн. 20 гарсан залуу эмэгтэйлэг туранхайвтар. Хувцаслат нь sexy. Жижигхэн хотод сурч амьдардаг болохоор бие биенийгээ таньдаг цөөхөн хүмүүстэй. Түүнийг хотын тал нь таньдаг гэнэ. Мэдээж залуучууд нь байх л да.

ТОР

Canna-ийн кино наадам болоод байна гээд үзэхээр л Johny Depp, Pinilopo Cruz хоёр л гараад байсын. Тэгсэн чинь Карибын Тэнгисийн дээрэмчдийн шинэ анги гарсын байна лээ ш дэ. Төрсөн өдрөөрөө Тэнгисдвээ. Thor-ыг 3D гээр үзсийн. Яг өмнөх өдөр нь татаад үзэх гээд орихцон байсан. 3D гайхамшигт бодит мэдрэмж сонирхолтой хот backround дуу алдаад л үзсэн. Хамгийн гол нь ганц найзтайгаа хөгжилтэй мөч. Асгард хот алтан ордон, солонгон гүүр гээд л дуу алдмаар backround. Надаа ахиад л эсрэг дүрч юм шиг Loki майр их таалагдлаа. Chris Hemsworth гээд залуу жүжигчин Bard pitтэй адилхан залуу гоё жүчигчин байна лээ. Яг л Марвелийн хүүхэлдээн дээрээ гардаг шиг дүрээ сайн гаргаж чадсан байна лээ. Найруулагч нь сайн сонгосон байх л да.

Wednesday, May 18, 2011

Майр олон юм болж өнгөрсөн ч бичиж бас л чадсангүй

Гэртээ ганцаараа ахиад л сууж байна. Юм бичиж эхэлсэн чинь гар халаад гоё байна шүү. Миний keyboard-ний товчлуурууд их эвтэйхэн юм л да. Солонгосын нэг тийм адал явдалтай цувралууд гардаг болжээ. Зарим нэгийг нь хальт таарахаар нь үзээд л сууж байна. Аав маань 2 хоног гэрээсээ яваад өчигдөр орой ирсэн. Өөрөө л согтуу ирээд үг хаяаад гараад явцышдээ. Харин ирж хоносныг нь ээж мэдээд өчигдөр утсаа салгаад алга болчихлоо. Эцэг эхтэйгээ юу ч ярьдаггүй ч хамт амьдраад л байдгийн. Ганцаараа байх ч гоё шүү.
За тэгээд блог бичиж хэлсэнээс хойш олон зүйл болж өнгөрсөн ч сараачиж амжаагүй мартаад орихчихож. Оюутан л болсон хойно хичээл үзээд би л болсон хойно хичээл дээрээ унаад л гутраад л эрэгцүүлэх юм майр их гарч ирээд л хавар өнгөрлөө.
Өө сайхан хонхны баяр болсон. Би орохгүй гэж баахан зөрүүдэлсэн. Эцэг эх, найзууд гээд л бүгд ятгаад байхаар нь орвоо хөөрхий. Сургуулиас нээлт тоглот энэ тэр байхгүй амар. Тэр хооронд нь хичээлдээ суучаад бас болоогүй найзынхаа баяр дээр очиж уулзчаад майжигнаж баахан доёг дээр алхаад. Түгжрээн дунд автобусанд баахан унтаж, нэг газар орж хоол идчээд найзынхаа өгсөн бэлгийг олдоггүй. Хамгийн тэнэг нь тэр уутыг нь нээж үзээгүй гэж байгаа. Юу байсан болоо. Салхинд гараад хамаг гаргах дүнгээ мартчихсан. Хоёр ч удаа тасраад бослоо. Угаасаа одоо архийг үзэн яддаг болцон. Ууж үзээгүй байхдаа гайхаад л байдаг байсын. Хариултыг нь олсоон. Хаха лайтай ухаарсан. Угаасаа тасраад бөөлжөөд онигоо болсон юм чинь.