Буруу хооллосноос болоод ходоод нь өвддөг болсон гэж болоё! Түүнийгээ тоолгүй явсаар махан биеийн хүсэлдээ автан хороор өөрийгөө тэжээсээр дотроо хорхой үржүүлж байгаагаа харч чаддаггүй болохоос харшилдан буй шинж тэмдэгийг л мэдрээд байж байна. Гэхдээ бидэнд арга бий. Эмчин очоод үзүүлээд эм тариагаар аргалуулж болно. Гэтэл хүнээс бусад нь яах вэ? Амьгүй дэлхий маань яах вэ? Дэлхий дээр хорхой шиг үйрлээд амьдрах орчиноо талхалан буй хүн төрөлхтөн өвчиний нян адил амьдарч байна.
Шүдийг хорхой цоолон өвтөгөхөд шууд оо түрхэж, эм зууж арга хэмжээг авч эхэлдэг. Маргааш нь эмч дээр очоод өрөмдүүлж ломбо тавиулаад зовлонгоосоо салчихна. Тэр хорхойнууд өчүүхэн жижигхэн хэрнээ хор хөнөөл асар их. Дэлхийг холоос харахад дээр нь амьдрах хүн төрөлхтөн харагдана гэж үү? Гэхдээ л хүн өөрөө дэлхийг сүйрүүлж цоолж, доош ухаж дэлхийн эд эсээр хэрэггүй хог болгон эдэлж хэрэглээд хаяж бохирдуулсаар байгаа. Дэлхийд эмч байгаа болов уу? Өнөөдөр өвчинөө дарах гэж салхи шуурга, цас бороог илгээн аргалаж байгаа ч маргааж ор мөргүй болтол нь өөрийгөө эмчлүүлчих болов уу? Дэлхий биднийг өөрийнхөө эд эс болгон бүтээсэн. Удаад ирэхээрээ хорт хавдар болчихсон эрхтэндээ мэс засал хийгээд бүгдийг нь аваад хаячихвий дэ!!!
No comments:
Post a Comment