Dairy

Thursday, June 16, 2011

Уул нь хонхны баярт явсан юм

Мөнгө хаанаас олох уу? гэсээр ганцаараа хонолоо. Ээж аав гэртээ ирж хонодоггүй тун таагүй юм боллоо до. Өрөөсөн дугуй болсон найзынхаа хонхны баярт яаж очноо.
Өглөө "Найзых нь хонхы баяр болж байна. Чи ирж баяр хүргэхгүй юм уу? ккк" гэсэн мэссэж ирлээ. Шөнжингөө кино үзсээр байгаад өглөө таг унтчихаж. За дүүрсэн хэрэг гээд сургууль руу нь алхаж гарлаа. Өөр найзруугаа ч ярилаа. Арав хүрэхгүй цаас байна гэнэ. Би ч мөнгө олоогүйгээ хэлээд уулзахар боллоо. Замд АТМ дээр хэдэн хүн ойчирлочихсон байна. Шууд л саналаа. 21000. Хаха араас нь зогсодгийн байгаа биз дэ. За хө мөнгөтэй болсон найзруугаа залгалаа. Уурласан бололтой. Очъё гэхээр бултаад, уулзав гэхээр зугтах аястай байв.
Угаасаа билэг сэлт аваагүй болохоор нөгөө найзыгаа хүлээж хүйтэн Pepsi уунгаа Багшийн дээдийн замаар өнгөрөх хүмүүсийг ширтэн шилэн цонхоны цаана баахан суулаа. Ирдэггүй ээ. Аргагүй дэ хотын төв тэр чигтээ түгжирээ. Дэлгүүр орж набор, ваянь, teddy мөнгөндөө тааруулж аваад гүё торонд хийж барив. Cass-н дээр хэдэн зуун төгрөг дутаж онигоо болсон ч зүгээр зүгээр гээд мөнгөө гүйцээж авсангүй. Ашгүй гээд bill ээ нэхэж аваад уухайн тас гарлаа. Гэтэл тэр тедди дээр л асуудал үүссэн байж. Яах аргагүй 6000 гэж харсан юм. SpongeBob 7000 гээд bill дээр гарж ирсэн байлаа. Максын supermarket-ууд ингэж хулхиддаг гэж сонсож байсан санаанд орж л байв.
Найз минь түгжирсээр км гаруй газар 3000 гардаг байна шдээ, бинзен үнд орсоноор далимдуулж шулдаг байна шдээ, муу бацаан чинь гэсээр ирлээ. Би ч баахан хүлээж цухалдсан байсан болохоор ярьж байгаад нь ч ач холбогдол өгсөнгүй чихний хажуугаар өнгөрч байв.
Арай гэж сургууль дээр нь очоод найздаан баяр энэ тэр хүргэж, зураг баахан даруулчихаад МУИС-аас талбай хүртэл ойрхон тул замаараа бас цэцэг ногоотой хэдэн зураг даруулсан шигээ л алхав. Ангийнхан нь нийтээрээ, нэг хэсгээрээ гэсээр зураг татуулж байх хооронд бороо шивэрч эхлэлээ.

No comments: