Тэнэг миний бие ухаант багшийн хэлсэнээр бичиг тэмдэглэх үйлийг дахин эхлэхээр шийдэв. Ерөнхийдөө нэг иймэрхүү юм хийж эхлэе гэж удаан бодож бас ч үгүй зөрчилдөж явсны эцэст санаа сэтгэлээ сийрүүлж эхлэхээр шийдлээ. Бичиж суух зав гаргадаггүй бие минь Google-д шавар хааж шинэ блог хөтөлж эхлэсэн нь энэ болой. Тэртээ тэргүй цахим ертөнцөд нэг их гай болохгүй байх аа. Дэлхий дээр хог үүсээд үүсээд байгаа болохоор би л хог тарихгүй байвал боллоо гэж боддог ч бодит хаягдалгүй ийм зүйл хийх нь харин ч ажлийн байр нэмэгдүүлж тус болох талтай байж болох юм. Цахим ертөнцөөр хүмүүстэй харицах нь талхинд асар их хортой гэдгийг сая зурагтаар сонсдог байна шдээ! Би сүүлийн үед хүмүүстэй уулзахгүй өрөөндөө шигдээд л найзуудтайгаа chat-лчаад л суугаад байгаа. Гэхдээ нэгэт өнгөрсөн одоо ахиад note-нийхөө ард суух ажил өөртөө нэмчихсэн.
Нэгэнт төрсөн цагаасаа хойж энд бичээгүйгээс хойно энэ цаг хугацаанаас өмнө юу тэмдэглэж байснаа сийрүүлнээ! 11 настайгаасаа хойш өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн ч хамаг юмаа бичээд, тэгээд биччихээр мартаад мартаад байсаар манараа болчихоод, уур хүрээд тав маван жил биччээд хаячихсан юм. Мэдээж багшийн хэлсэнээр дараа нь харж уншихад санах давуу талтай ч сурж байгаа хүнд хичээлээс өөр зүйл уншина гэдэг төвөгтэй санагдаад байдгийн. Гэхдээ үнэхээр бичихгүй бол дараа нь санахгүй харамсаж үхмээр зүйл болж байна дө.
1 comment:
haha
Post a Comment