Жоохон хүлээж байгаад дараагийн бөөтэйгээ золгох болов. Гол нь би түүн дээр ирж биеээ бариулах ёстой байсан юм. Залуухан эмэгтэйн биед орсон өвөөгийн сүнс намайг сайн танина. Учир нь урьд учирч байсан ба анх бариулхад миний толгойн хэдэн жил өвдөөд дасчихсан өвчинийг мэдээд ганц барилтаар дийлээгүйн учир ахин ирээрэй гээд явсан юм. Дараа нь очие гэж бодоод бодоод амжуулаагүй бөлгөө. Ахиад нэг саяхан уулзахад итгэлгүй бишрэлгүй балчир гээд баахан загнуулж ахиад бариад бас бөөн өвчинг минь олоод харчихав. Үнэхээр л өвдөж буй газруудыг минь барих гээд цамц сөхөөд нуруу гэдэс гаргаад авсан тул би майр ичээд эвгүйцээд бүр залхаацан. Тэгээд л дараа очиж морилхоор болсон юм да. Толгойг минь бариж үзэснээ "Ийм олон хүнтэй байхад барихгүй, дараа хүнгүй байхад ирээрэй... Дээр үзээд баахан ичээчихсэн чинь сэтгэл нь эвгүй байна..." гэв. Би бүр баярлаад Ашгүй дэ!!!? гэж бодов. "Сүүлийн үед сархаданд дурлаад байна уу?" гэж асуухад нь шуудхан л тиймээ гэв. Үгүй яахав ээ. Сүүлийн үед найзуудтайгаа жоохон уусан л да. Зүгээр л хүмүүсээр тоглоод би ууж байна. Энэ тэр гээд тоглоод байгаа талтай. Тэр хавиар хүмүүс үзүүлээд харуулаад дуусчисан учир намайг хараад хэлэх үгийг нь сонсоод байсан тул чихэнд минь "Ойрын хугацаанд ганцаараа ирээрэй. Тухтай хэлэх зүйлүүд байна" хэмээн зөөлхөн шивнэв.
Tuesday, April 26, 2011
Үргэлжлэл нь...
Доод бичлэгт юу хэлэх гээд байсан бэ гэхээр би бөөд үзүүлсиймаа. Хаха бас л үнэн хэлж байна лээ шүү. Уул нь чухам л шашин шүтлэгтэй хүн л дэ. Гэтэл нэг яриа бас ном уншиснаас болоод нээх сүжиглээд байдаггүй юм. Тэгээд л бөөд үзүүлэхээр итгэл бишрэлгүй балчир гээд л загнуулдагийн. Хоёр бөө буюу хоёлаа эмэгтэй хүн байсан болохоор удган гэх байхаа. Олон хүмүүс үзүүлээд л би ч хойшоо суусаар байгаад сүүлдэж очиж золголоо. Эхлээд багш удган дээр нь очиж өвөөд нь мөргөв. За тэгээд миний тогойг барьж үнэрлэж үзэснээ "Итгэлгүй балчир байна... Мөнгө их үрээд байгаан байна... Үрээд байвал хоосроно гэдгийг мэдэж байгаа биздэ... Залхуураад байгаа юмуудаа... Юмыг нэг нэгээр нь хийж байж ахидаг юм шүү дээ... Түүнээс биш сүү шиг сайхан сэтгэлтэй сайн явах балчир байна... " гэж хэлхэд нь би тонгоосон чигээрээ инээлээ. "Нэг анд бүстэй балчиртай чулуу шидэлцээд байгаа юмаа да" гэхээр нь би шууд үгүй гэж хэлээд сандрав. Арга үгүй шүү дэ тэнд баахан таньдаг хүн байгаа юм чинь. "Битгий худлаа ярь!" Тиймээ би нэг зүгээр л найзтайгаа юм л бол хэрэлдчихээд байгаа юм л да. "Чулуу шидэлцээд л байгаа юм байна шдээ. Гэхдээ миний балчир санаа зоволтгүй ээ! Тэрнээс сайн хүнтэй учирна. Бодож тунгааж байгаад сайн хүнтэй нийлнэ." гэв. Энэ үг нь маш их хачирхалтай санагдлаа. Тэгэхээр би тэр золигийн хэрүүлч нөхрийг сонгох байжээ. Хнн!!!? Бас ч тэгэж хэлэх арга үгүй байж болох юм. Учир нь түүнтэй холбогдоод байгаагаасаа л болж хэрэлдээд байгаа юм шүү дэ! Тэрнийг би чадварлаг хүн гэж боддог болохоор тэрнээс сайн хүн олох л юм шиг байна. Энэ учираас би хэнийг ч бодохгүй байя гэж бодсоноо орихоод хэн нэгэн сайн хүнийг эрэгцүүлэн харах хэрэгтэй юм байна гэж тэрхэн зуур бодов. Гарнаас минь өвчинийг гаргаж байгаа юм шиг үйлдэл хийчихээд "За боллоо" гээд дуусгалаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment