Dairy

Tuesday, April 26, 2011

Цасан борооо

2011 оны ямар ч байсан өдөр шивэрсэн анхы бороо цастай холилдон өдөржин орлоо. Миний хувьд лав амжуулах зүйл майр их байсан болохоор амралттай байсан ч арай эрт болсоод ус цасанд орчоод нэг ойр дотны хүнтэй очиж уулзаад залилж шахуу моний авчаад хагас жил голорч буй өрөө цайрууллаа. Тэр үед хэрэггүй зүйлээс болож өрөнд өөрийгөө унагасан гэж бодохоор бүр уур хүрээд байдаг. Аа бас болоогүй бөөн явдал суудалтай л байлаа. Сургуулиараа дайрсан чинь найзтайгаа таарчихдаг байна шдээ. Хичээл энэ тэргүй ч хоёр шалтгаантай тийшээ өнгийсийн байна. Хамт хичээлээ хийх багийнхантайгаа (t1 урт үг вэ) уулзана, бас төгсөж мөгсөх дөө хавар нэг юм хийдэг дэ! Тэрэнд зориулж татвараа өгөх гээд очсон юм. Сүүлийн үед ганц цавчааны орлогогүй байгаа надад хүн амьтанаас мөнгө гуйж аваад өөрийнхөө төлөө зориулна гэхэд бас л харамсалтай байлаа. Өө найз минь надаас ийш тийшээ явахдаа газар их асуунаа. Очих газрыг нь зааж өгөөд хамт явчаад ахиад очих газарт нь хүргэж өгчихөөд өрөө дарчаад ахиж сургууль ороод хий дэмий яарсан байдалтай яваад л байв. За тэгээд автобусанд суугаад гол очих ёстой газар луугаа хөдөллөө дө. Их сургуулийн гудамжны машин замын хамаг хаалтуудыг суга суга гаргаад энэ тэндгүй шидчихэж. Бодвол замаа зуны сендром болоод байдаг засвараа хийх гэж байгаа бололтой. Автобус ч буудал дээрээ зогсох боломжгүй хайш яаш үрүүлээ мушгих ууртай жолоочийн гарын аясаар явсаар visaтай оюутнууд ч чихсээр бараг эцсийн буудал орох нь ээ! Хальт сандал дээр суугаад урьд нь тэр зүгт автобусаар явж байгаагүйн гайгаар нэг буудлын өмнө буучихаж, хотын зах руу цас усан тундас хүүр нүдгүй шахуурдаж, би ч өгсүүр өөд сөрөн хүчтэй алхасаар л зорсон газраа очив. Айлд очоод голдоо орсон хүйтнээ гаргаж чадалгүй биеээ бариад суусаар л байлаа. Чухам л эцэг эхдээ донгодуулан байж өглөөнөөс ойш төлөвлөн яарсаны гайгаар гурван цагийг минь идчихэв.

No comments: